Эрүүл мэндийн сайд С. Ламбаа тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 5 дугаар сарын 12-ноос 19-ний өдрүүдэд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийх, Женев хотноо болох ДЭМБ-ын чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Эрүүл мэндийн сайдыг ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Д.Гончигсүрэн, СХОГ-ын дарга Н.Түмэндэмбэрэл, ГХАХ-ийн дарга Б.Янжмаа, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат нар дагалдан явав. ХБНГУ–д 5 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд хийх албан ёсны айлчлалын хүрээнд
ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яамны Парламентын ТНБД, Бүндестагийн гишүүн хатагтай Видман Мауцтай уулзаж, хоёр улсын Эрүүл мэндийн яамдын хамтын аижллагааны талаар санал солилцохын дээр МУ-ын ЭМЯ, ХБНГУ-ын ХЭМЯ хоорондын Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах юм.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа айлчлалын үеэр Бүндестагийн гишүүн, Эрүүл мэндийн байнгын хорооны гишүүн, Холбооны ЗГ-ын эрүүл мэндийн чанарын хяналт хариуцсан Ноён Вүлфганг Зөллертэй уулзаж, эмнэлгүүдээр зочилно.
Төлөөлөгчид ХБНГУ–д хийх айлчлалыг дуусгаад үргэлжлүүлэн Швейцарийн холбооны улсын Женев хотноо зохион байгуулагдах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 64 дүгээр чуулганд 5 дугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд оролцоно.
5 дугаар сарын 16-наас 17-ны өдрүүдэд зохиогдох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 64 дүгээр чуулганд Эрүүл мэндийн сайд С. Ламбаа нь Монгол Улсын Халдварт бус өвчнөөс сэргийлэх засгийн газрын бодлого сэдвээр хурлын нээлтийн өдөр илтгэл тавих ба хурлын үеэр хэлцэгдэх дэлхийн эрүүл мэндийн асуудлууд дээр өөрийн орны байр суурийг илэрхийлэх юм. Мөн 64 дүгээр чуулганы үеэр ДЭМБ –ын НДББ-ийн захирал болон бусад хамтын ажиллагаатай улсуудын эрүүл мэндийн сайд нартай уулзах төлөвлөгөөтэй байна