Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТАРХИ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ МОНГОЛДОО ХИЙЖ БАЙНА


Манай улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээд байгаа технологийн шинэчлэлийн хүрээнд, Мянганы Сорилын Сангийн санхүүжилтээр УГТЭ хамгийн сүүлийн үеийн тархи, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний ангиографийн аппарат суурилуулагдсан бөгөөд дээрх аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тархи, зүрхний судсан дотуурх мэс заслын технологийг  мэргэжилтнүүд цаг алдалгүй эх орондоо нутагшуулж чадлаа. 

 

Дээрх судсан дотуурх мэс засал нь гуяны арьсан дээр 0.5 мм орчим зүслэг хийн, үүгээр гуяны артерийн судсыг дамжуулан тусгай материалиар хийгдсэн үсний нарийн ширхэгийн дайтай гуурс оруулан, цээжний гол судас, зүрхний гол судсаар дамжин тархи руу салаалсан гол том судас, улмаар тархины гүн хэсгийн жижгэвтэр судаснууд руу дамжиж эмчилгээ хийх цэгтээ хүрдэг. Ийнхүү тухайн хэсэг газарт илэрсэн судасны цүлхэн, артери венийн судасны эмгэг сүлжээрэл болон хавдарыг тэжээгч судаснуудад хүрч, дотор талаас нь мэс ажилбарыг хийдэг байна. Энэ судсан дотуурх мэс заслын зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн өөрийнх нь өртөг 30-80 сая төгрөг болдог бөгөөд нийт эмчилгээний зардал нь тархины судасны байрлал, эмгэгийн хэмжээ, хүнд хөнгөний зэрэг гэх мэт олон нөхцөл, хүчин зүйлээс шалтгаалан янз бүр байдаг. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад энэ төрлийн мэс заслыг хийлгэхэд эмчийн ур чадварын хөлс багтаад ойролцоогоор 80-200 сая төгрөг зарцуулдаг тооцоо байдаг. Өнөөдөр Монголдоо энэ төрлийн судсан дотуурх мэс заслыг ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн өртөгөөр хийж байна. Энэ нь зөвхөн мэс засалд шаардлагатай өндөр өртөг бүхий нэг удаагийн материал хэрэгслийн өндөр үнэ өртөг бүхий хагалгааны материал хэрэгслийн өртөг бөгөөд үүний 70-аад  хувийн зардлыг улсаас буюу эрүүл мэндийн даатгалаас даадаг болсон. Энэ бол төрөөс иргэдийнхээ эрүүл мэндэд оруулж буй асар том хувь нэмэр, мөн Монгол хүн эх орондоо дэлхийн түвшинд хүрсэн чанартай эмнэлгийн тусламжийг эрүүл мэндийн эдийн засгийн дарамтгүйгээр авах томоохон боломж бүрдсэнийг харуулж байгаа юм. УГТЭ нь өнгөрсөн хугацаанд тархины судсан дотуурх эмчилгээ зайлшгүй шаардлагатай 64 иргэнийг эмчилж чаджээ 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл