Өсвөр үе залуучуудыг ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх боловсрол олгох “Үе тэнгийн сургагчдыг бэлтгэн чадваржуулах эрүүл мэндийн багш нарын сургалт боллоо. Энэхүү сургалтанд Хан-уул, Баянзүрх,Чингэлтэй Сонгионхайрхан дүүргийн сургуулиудаас нийт 75 багш хамрагдлаа. 3 өдөр үргэлжилсэн сургалтаар ДОХ той холбоотой сүүлийн үеийн тоо баримт, шинэчилэн боловсруулсан эрүүл мэндийн багш нарын гарын авлага зэргийг танилцуулсан юм. Ингэсэнээр үе тэнгийн сургагчдын чадваржуулах, дадлагат суурилсан шинэлэг арга зүйд суралцуулах ач холбогдолтой юм. Уг сургалтыг ЭМЯ, БСШУСЯ, Глобал сан ДОХ-ын төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа багш нар оролцож байгаагаар онцлог боллоо. Өмнөх сургалтанд өсвөр насныхан хамрагдсан бол дараагийн сургалтанд удирдах ажилтнууд хамрагдахнээ.