Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Анагаахын чиглэлээр 19 монгол оюутан Куба улсад суралцаж байна


Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Консепсион өнөөдөр Эрүүл мэндийн сайдад бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ярианыхаа эхэнд манай хоёр улс Анагаах ухааны салбарт хамтран ажилласан туршлагатай, ялангуяа шүдний чиглэлээр олон эмч, мэргэжилтэн суралцаж төгссөн гэдгийг хэллээ.

Түүнчлэн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 9 дүгээр сард Куба Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Куба улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн 3 мэргэжилтэн 2017 оны эхний улиралд Монгол Улсад ирж ажиллах тухай Монгол Улсаас Куба Улсад суугаа Элчин сайдын яамнаас бидэнд мэдэгдсэн байгааг мөн хэлэв.

Сайдын зүгээс цаашид нүдний мэс засал, биотехнологи, вакцин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж, эмч, мэргэжилтнүүдийг Монгол Улсад түр хугацаагаар ажиллуулах, мөн Монголын эмч нарыг тус улсад төгсөлтийн дараах, мэргэшүүлэн сургалтад суралцуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Элчин сайд Раул Консепсион ярианыхаа эхэнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд сайдын хэлсэн саналуудыг дэмжин ажиллана гэв. Мөн тэрээр удахгүй ирэх 3 мэргэжилтэн судалгаа хийж, ямар өвчин эмгэгүүдэд илүү тусламж үзүүлбэл зохистой талаар дүнэлт, зөвлөгөө гаргаж ажиллана. Энэ нь үр дүнгээ өгсөн ажил болно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Куба Улс нь 11 сая хүн амтай хэдий ч эрүүл мэндийн гол шалгуур болсон нярайн эндэгдэл 1000 төрөлтөд 4,3 хувьтай байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжил болоод үйл ажиллагаа нь харьцангуй сайн байгааг илтгэж байгаа юм.

Түүнчлэн Элчин сайд дэлхийн 70 гаруй улсад нэвтрүүлсэн эмчилгээний үр дүн сайн эм, бэлдмэлүүд байдгийг цохон хэлээд хэрвээ энэ тал дээр хамтран ажиллах бол “Кубын эмнэлгийн үйлчилгээ” гэх улсын компанид саналаа хүргүүлэх боломжтой гэв. Түүнчлэн тус компаниар дамжуулан Засгийн газар хоорондын үйл ажиллагааг явуулж, эмч нарыг Монгол Улсад ажиллуулах боломжтой бөгөөд бусад улсад Кубын маш олон эмч нар ажилладгийг дуулгалаа. Тодруулбал, Куба улс 75 мянга гаруй эмч, мэргэжилтнүүдтэй. Үүнээс 30 мянга нь өөр улсад ажилладаг. 15 мянга нь Венесуэлд, 11 мянга нь Бразилд, бусад нь Аргентин, Болив зэрэг Латин Америкийн орнуудад ажилладаг байна.

Куба Улсын Засгийн газар нь 1994 оноос эхлэн жил бүр шүдний эмч, хүний их эмч болон эмчилгээний чиглэлээр Монголын 2-3 оюутан залууст сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд эдүгээ тус хөтөлбөрт манай 140 гаруй оюутан хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар Куба улсад 19 монгол оюутан Анагаах ухааны чиглэлээр суралцаж байгаа бөгөөд энэ жил мөн 2 оюутныг элсүүлэх юм байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл