Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Говьсүмбэр аймагт ажиллалаа


              Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай уулзалт зохион байгууллаа. Тэрээр уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулан, тэдний асуултад хариулт өгч, саналыг нь сонссон юм.

              Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од аймгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцууллаа. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Уранцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цэцэгмаа нар мэдээлэл өгөв.

              Уулзалтын төгсгөлд Дэд сайд Л.Бямбасүрэн үр бүтээлтэй олон жил ажилласан Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Болдбаатарыг ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”, Эрүүл мэндийн газрын Эмийн бодлогын мэргэжилтэн Ж.Тунгалаг, санхүүгийн мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Нэгдсэн эмнэлгийн үйлчлэгч Гэрэлмаа, Түргэн тусламжийн жолооч П.Сайнжаргал нарыг ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

              Дэд сайдын хамтаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Глобаль сангийн төслийн ажилтан Ч.Бямбаа, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг нар ажиллав.

Холбоотой мэдээ, мэдээлэл