Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмгэг судлалын үндэсний төв өөрийн гэсэн байртай боллоо


Эмгэг судлалын үндэсний төв 10 жилийн дараа өөрийн гэсэн байртай болж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр Засгийн газар, Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хоёрдугаар давхрыг Эмгэг судлалын үндэсний төвд шилжүүлэн өгч өчигдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус эмнэлгийн эмч, ажилчдад хандан өөрийн гэсэн байртай болсон учраас ажил нь улам илүү үр дүнтэй байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Тус эмнэлэг нь байр хүлээн авахын зэрэгцээ Эрүүл мэндийн сайдын санаачилгаар гадаад руу чиглэсэн оношилгооны урсгалыг сааруулах зорилгоор өндөр хурдны зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснийг Ерөнхий захирал Г.Уянга цохон хэллээ. Ингэснээр үйлчлүүлэгч эд, эсийн шинжилгээний баталгаажсан оношоор эмчилгээг цаг хугацаа алдалгүй шуурхай хийлгэх боломж нээгдэж байгаа юм.

Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүй, лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын онош тавьж, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэл зүйн эмч нарын оношилгоо, эмчилгээ хийх, үйлчилгээ үзүүлэх чадварыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа явуулах, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжил, арга зүйгээр хангах зэргээр ажилладаг.

Эмгэг судлалын албаны түүхэн эхлэл 1933 онд Эмгэг анатомийн тасаг нэртэйгээр гистологийн лабораторийг байгуулж, эмгэг анатомын алба үүсч хөгжих эхлэл суурь тавигдаж, 1973 онд Улсын эмгэг анатомийн товчоо нэртэйгээр байгуулагдан, 2013 оноос одоогийн Эмгэг судлалын үндэсний төв нэрээр өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл