Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Байнгын хорооны гишүүд эрүүл мэндийн салбарын ажлыг дэмжлээ


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр ЭМЯ дээр ажиллаж эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзлаа.

УИХ-ын гишүүдийн зүгээс эмч, сувилагч нарын чадварт огтхон ч эргэлзэхгүй байгаагаа илэрхийлээд, харин салбарын тогтолцоо, эрүүл мэндийн даатгал, эмч ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудал, 0-5 настай хүүхдэд зарим эмийг хөнгөлөлттэй олгох шийдвэр болон ханиад томуугийн дэлдэлтийн үед ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулж, ач холбогдол өгөн, яаман дээр ирж ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, салбарын хэмжээнд хууль, эрх зүйн болон бодлогын түвшний ажлууд эхнээсээ хийгдээд явж байгааг хэллээ. Мөн салбарын удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүдэд хандан өөрсдөд тулгардаг саад бэрхшээлээ хэлж, цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжтэй болгох тал дээр олон ажлууд төлөвлөгдөж байгааг дуулгаад, шийдвэрлэх шатанд нь дэмжиж өгөхийг хүслээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл