Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Манай улс газар хөдлөлтийн идвэхитэй бүсэд багтдаг


Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Газар  хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 18 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр  Эрүүл мэндийн яамны цахим хурлын танхимд боллоо. Хурлын эхэнд тус зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөөний биелэлт, анхаарах асуудлын талаар нарийн бичгийн дарга Ё.Жаргалсайхан мэдээлэл хийв. 

Мөн ОБЕГ-ын дарга, Бригадын генерал  Т.Бадрал “Мэдлэгээ түгээцгээе” Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүн, газар хөдлөлтийн аюулыг таниулах өдөртэй болох зэрэг асуудал хэлэлцлээ. Түүнчлэн гамшгийн аюулаас хамгаалагдсан “Аюулгүй эмнэлэг”-ийн бодлого үйл, ажиллагаа түүнд шаардагдах дэмжлэг, хамтын ажиллагаа сэдвээр Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа мэдээлэл хийсэн юм.

Хурлын төгсгөлд Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ авах “Мэдлэгээ түгээцгээе” газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарын үр дүнгийн дагуу орон нутгийн хот суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын газрын барилгын чанарыг шалгаж тодорхойлох ажлыг зохион байгуулах талаар дараагийн хуралд танилцуулах зэрэг хэд хэдэн асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл