Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын эрүүл мэндийн сангийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн цацраг идэвхит эм үйлдвэрлэх мэргэжилтнүүдийг урт хугацааны сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг зохион байгууллаа.
Ажлын хэсгийн гишүүд Олон Улсын Атомын Энергийн Газрын стандартын дагуу боловсруулсан цацраг идэвхт эм үйлдвэрлэх мэргэжилтнүүдэд тавигдах шаардлагыг эцсийн байдлаар хэлэлцэн, сонгон шалгаруулалтын зарыг 12 дугаар сарын 12-ний өдрийн сонин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд түгээхээр тохиролцов.