Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “Улс орны 2017-2021” хөтөлбөрийн Стартегийн баримт бичгийг эцэслэн батлахтай холбогдуулан Дэд сайд Л.Бямбасүрэн болон газар хэлтсийн дарга нарт танилцуулж, санал бодлоо солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Эх хүүхдийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангах замаар өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тус сангийн монгол улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр 2017-2021” нь батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүүхдийн сангийн үндсэн стартеги нь нэг талаас бодлого боловсруулах үйл явцыг дэмжих үндэсний түвшин, нөгөө талаас улс орон даяар хэрэгжүүлэх үүднээс орон нутагт туршин үзэх түвшинд дэмжлэг үзүүлэх хоёр давхаргат арга барил ашигладаг юм байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл