Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Удирдах ажилтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль эрхзүйн мэдлэгийг сайжруулна


Байгууллагын хөгжил нь удирдлагын манлайллаас шалтгаалдаг бөгөөд өнөөдрийн Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны  сургалтаа та бүхний итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, мэдлэг, чадвараараа бусдыг удирдан манлайлахад нь нэмэр болохуйц мэдээллийг өгөх, хууль эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, удирдлагын ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа гэдгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Авлигатай тэмцэх газраас хийсэн судалгаагаар иргэд, олон нийтийн зүгээс эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэл  өндөртэй, түүнчлэн эрүүл мэндийн чиглэлээр төрийн үйлчилгээг хүргэхдээ бэлэг сэлт, албан  бус төлбөр авах, үндсэнажлын цагаар хувийн эмнэлгүүдэд ажиллах, хүнд суртал үүсгэх, иргэдтэй ёс зүйгүй харьцах зэрэг авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хориглолт, хязгаарлалт болон мэргэжлийн ёс зүйг зөрчдөг үйлдлүүд түгээмэл байгаа талаар дурдсан байдаг.  Тухайлбал тус газраас зохион байгуулдаг “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ-2015” судалгааны дүнгээс үзэхэд эрүүл мэндийн салбар дунджаас доогуур үнэлэгдсэн төдийгүй цаашид авлигыг хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ил тод, хариуцлагатай байдал зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай гэж судалгаанд оролцогсод онцолсон байна. 

Тиймээс эрүүл мэндийн салбарынхан энэ байдалд дүгнэлт хийж 2016 онд  эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд  нээлттэй, ил тод, ойлгомжтой байлгах зорилгоор технологийн дэвшил, цахим тогтолцоог бүрдүүлсэн шинэ санаачлагуудыг өрнүүлэн,  үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, өвчтөний биеийн байдлыг ар гэрийнхэнд мэдээлэх, шилэн эрүүл мэнд, шилэн эмнэлгийн ажлыг эхлүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа билээ.  Иймд эрүүл мэндийн салбарт тулгарч байгаа дээрх асуудлуудын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Авлигатай тэмцэх газартай хамтран яамны удирдлагын зөвлөл болон харьяа байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хууль, тогтоомж болон удирдах ажилтны ёс зүйг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Цаашид энэхүү  сургалтаас мэдээллийг авч, орон нутгийн түвшинд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон,  ёс-зүй, шударга ёсыг эрхэмлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарынхан манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгааг зохион байгуулагчид хэллээ. Уг сургалтыг үргэлжлүүлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвд зохион байгуулж байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл