Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилтонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” уриан дор зохион байгуулж буй хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг “ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодитой болгое” Инчеоны стратеги, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Эмнэлгийн орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хүртээмжтэй болгох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэй хүргэх талаар цахим сургалт зэрэг ажлуудыг хийж байна хэмээн онцоллоо.
Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй байгаагийн 650 сая хүн нь Азид амьдарч байна. Монгол улсад 2015 оны Үндэсний статистикийн хорооны тоогоор нийт 101.730 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс: Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 34 хувь, Олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд – 64 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийн хувьд авч үзэхэд хамгийн их тохиолдож буй бэрхшээл нь, Хөдөлгөөнийх 19 хувь, Сэтгэцийнх 7 хувь байна. Энэ нь нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүд болон ажил, амьдралын стресс бухимдал, буруу хоололт, хөдөлгөөний дутагдал, буруу зан үйл, архи, тамхинд донтох зэргээс хамаарч сүүлийн үед зүрх судасны өвчин, сахарын шижин, сэтгэцийн өвчнүүд нэмэгдэж байна.