Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МУ-ын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан уулзалт болж байна


Засгийн газраас “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг  зохион байгуулж байна.  Зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын гишүүд, ОУВС, Дэлхийн банк, НҮБ, АБХ, Европын холбоо, Европын сэргээн босолт, хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн корпораци, Швейцарын хамтын ажиллагааны газрын суурин төлөөлөгчид тэргүүтэй Монгол Улсын түнш 20 орны элчин сайдууд болон удирдах албан тушаалтнууд, 19  олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид тэргүүтэй 170 гаруй албаны хүмүүс оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон газар хэлтсийн дарга нар оролцлоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ  “2015 онд хөгжлийн албан ёсны тусламжийн дүн ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэж, нийт 5.5 тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг авсан гэсэн статистик мэдээлэл байна. Эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нийт экспортод эзлэх хувийн жинг нь нэмэгдүүлэх зэргээр ажлын байр болон иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна хэмээн онцлов.

Хурлын нэгдүгээр хэсэгт Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, макро эдийн засгийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон бүс нутаг, дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер нар илтгэлээ танилцуулав. “Монгол Улс эрсдэл даах чадвартай болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү татдаг болох хэрэгтэй. Үүний тулд бодлогын хамгаалалт бий болгох, институцийн шинэчлэл хийх шаардлагтай байна” гэж ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер тэмдэглэв. Мөн Засгийн газар хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдөж байна.

Харин хурлын гуравдугаар хэсэгт Засгийн газар болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэх юм. Хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Баете Транкман, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн Нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар илтгэлээ танилцуулах юм байна. 

Үдээс өмнөх уулзалтын төгсгөлд Сангийн дэд сайд Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Өмнө нь энэ уузлалт хандивлагч орнуудын хүрээнд зохион байгуулагддаг байсан хэдий ч сүүлийн жилүүдэд тасраад байсан юм. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр засгийн газар эдийн засгийн хүндрэлээ хэрхэн даван туулах, макро эдийн засгийн орчноо тогтворжуулах, гадны орнуудаас санхүүгийн дэмжлэг авах авах зэрэг асуудлуудаар түншүүдтэйгээ зөвлөлдөж, санал бодлыг нь сонсож байна" гэсэн юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл