Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Хүүхдийн спортын V их наадам”-д оролцогчдын зардлыг тухайн аймаг нь хариуцана


“Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын нээлт энэ сарын 12-нд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ.

 

Наадамд оролцох баг тамирчдад аймгийн удирлагууд болон зохион байгуулах хорооны гишүүд санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Үүний тод жишээ нь Дархан-Уул аймгийн удирдлагууд Хүүхдийн их наадамдаа онцгой анхаарал хандуулж, баг тамирчидаа аймгаасаа үдэн гаргаж өгсөн байна. Тус аймгаас спортын 14 төрөлд 136 тамирчин 17 дасгалжуулагч оролцохоор эрхээ авсан аж. Улаанбаатар хотод болох нэгдсэн нээлтийн ажиллагаанд Дархан-Уул аймгийн тугийг хөнгөн атлетикийн тамирчин спортын мастер Д.Шинэбаяр барьж жагсахаар болсон байна.

Гэтэл зарим аймгууд энэхүү их наадамд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нь харамсалтай.

 

Тухайлбал Баянхонгор аймгийн хөл бөмбөгийн баг тамирчид V их наадамд оролцох эрхээ авсан боловч, тухайн аймгийн удирдлагууд нь санхүүгийн дэмжлэг үзүүлээгүйн улмаас өчигдөр эхэлсэн тэмцээндээ оролцож чадаагүй байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл