Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулж байна


Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг болон дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд шилжүүлэх зорилгоор “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд өнөөдөр “Цахим эрүүл мэнд үндэсний зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Су Нюунт-У, НҮБХАС-ын Суурин төлөөлөгч Наоми Китахара, Люксембургийн эрүүл мэндийн төслийн Олон улсын зөвлөх Дидиер Патт, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, салбарын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм.

Сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Харилцаа холбооны салбарын хөгжил маш хурдацтай явагдаж байгаа өнөө үед мэдээллийн технологи нь эрүүл мэндийн салбарын хөгжлийг хурдасгахад чухал үүрэгтэй. Тийм ч учраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, өвчний түүхийг цахимжуулан, эмнэлгүүдийн мэдээллийн технологийг боловсронгуй болгох, чирэгдлийг эрс бууруулж, цогц арга хэмжээг авна” гэж тусгагдсан. Мөн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж,  иргэдэд ил тод, нээлттэй болгох зорилгоор “Шилэн эрүүл мэнд” төслийг тусгайлан боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам таруу байршилтай манай орны хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зайнаас үзүүлэх нь маш үр дүнтэй болохыг бидний авч хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүд бэлхэнээ харуулаад байна. Ийнхүү бид мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт зөв зохистойгоор нэвтрүүлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдэл чирэгдлийг бууруулж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон удирдлагуудын шийдвэр гаргалтыг улам бүр оновчтой болгож чадна гэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл