Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА.


Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Журам  батлах тухай” 298 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд шинжээчид нэр дэвшүүлнэ.
 

Тавигдах шаардлага

 

            1. мэргэжлээрээ 10-аас дээш жил тасралтгүй ажилласан;

            2. дээд боловсролтой, эрдмийн цол болон мэргэжлийн зэрэгтэй,

            3. эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;

            4. удирдах ажил эрхэлж байсан туршлагатай;

            5. ёс зүйн зөрчилгүй, ял шийтгэлгүй.

 

Дээрх шаардлагыг хангасан дараах мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн  сонгон

шалгаруулалтад оролцоно. Үүнд:

· их эмч: эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл согог засал, нүд, чих хамар хоолой, дотор, сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, нүүр ам судлал, яаралтай тусламж, арьс, уламжлалт анагаах ухаан, сэргээн засалт, хоол судлаач, лаборатори, дүрс оношилгоо, тархвар судлаач;

· эм зүйч, эмнэлзүйн эм зүйч;

· эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн инженер.

 

Бүрдүүлэх материал

 

1.  төрийн албан хаагчийн анкет;

2.  иргэний цахим үнэмлэхийн хуулбар;

3.  дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, эрдмийн цол болон мэргэжлийн зэргийг нотлох баримтыг наториатаар гэрчлүүлсэн хуулбар;

4.  шинжээчээр ажиллахыг зөвшөөрсөн байгууллага, мэргэжлийн зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт /ажил эрхэлж буй мэргэжилтэн байгууллагын даргын албажуулсан тодорхойлттой байх/;

5.  3х4 хэмжээтэй 1 хувь зураг.

            Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй мэргэжилтний материалыг Эрүүл мэндийн яамны  114  тоот өрөөнд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авна.

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 263783  дугаарын утсаар лавлана уу.

/Жич:хөдөө, орон нутагт ажилладаг иргэний материалыг хүлээн авах боломжгүй болно/

Холбоотой мэдээ, мэдээлэл