Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр АХБ-ны монгол улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэх хуралд оролцлоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэ удаагийн хурлаар төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, хэрэгжилтийн явцад гардаг хүндрэл бэрхшээл, асуудлыг тодорхойлох, авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг хэлэлцсэн байна.
АХБ-ны монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн нийт багц өнгөрөгч онд эрчимтэй өргөжиж шинээр олгосон зээл, буцалтгүй тусламж 275 сая ам.долларт хүрчээ. МУ-ын Засгийн газрын зүгээс илүү том төслүүд хэрэгжүүлж, тэргүүлэх салбаруудад олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр тавьсан хүсэлтийг АХБ-ны зүгээс нааштай хүлээн авчээ.