Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Селен дутагдал нь өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр селенээр баяжуулсан өндгөөр иргэдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах тухай ажилтай танилцаж, санал бодлоо илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ, селен нь хүний биед маш бага хэмжээгээр агуулагддаг ч эрүүл мэнд, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Селений дутагдал нь хүний дархлааг бууруулж элдэв өвчин, хорт хавдарт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, зүрхний булчингийн үйл ажиллагааг сулруулдаг. Тиймээс дэлхий нийтийн жишгийн дагуу баяжуулсан органик хүнс хэрэглэх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй гэв.

Түүнчлэн сайд манай улс иодын дутагдлаас хамгаалах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Тухайлбал, 12 хүртэлх насны хүүхдүүдийн 65% нь иодын дутагдалтай байсныг 6.7% болтол бууруулж чадсан байдаг. Үүний нэгэн адилаар селений дутагдлаас ч бид урьдчилан сэргийлэх боломжтойг хэлээд, тус ажлыг эхлүүлж судалгаа хийсэн НЭМҮТ-ийн хамт олон, эрдэмтэн судлаачид, АНУ-ын ALLTECH компани, энэ ажлыг үйлдвэрлэлд туршиж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилласан “Түмэн шувуут” компаны хамт олонд  талархал илэрхийллээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн судлаачдын олон жилийн судалгаагаар Монгол хүний цусан дахь селений хэмжээ 50-70%-аар бага байгааг тодорхойлж, цаашид хэрхэн нөхөх талаар тодорхой шийдлийг ийнхүү гаргасан байна. 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл