Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн даатгалын санг хүртээмжтэй болгох талаар санал солилцлоо


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, эрүүл мэндийн даатгалаар санхүүждэг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар тус эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Мөн уулзалтын өмнө сайд нар тус эмнэлэгт үйлчлүүлж буй иргэдийн саналыг сонсож, шаардлагатай эмчилгээг нь хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэхийг холбогдох эмч нарт нь даалгалаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эрүүл мэндийн салбарын бодлого нь даатгалтайгаа уялдаж явах нь зайлшгүй гэдгийг хэлээд, эрүүл мэндийн даатгалын тодорхой хувийг салбарын ажилчдын цалин хөлс, урамшуулал, бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэхэд, мөн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулахх нь зүйтэй юм гэв.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ярианыхаа эхэнд эмч нараар бахархаж явдгаа хэлээд, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох нийгмийн эрэлт хэрэгцээ их байна. Тиймээс ч энэ тал дээр гол анхаарлаа хандуулж Эрүүл мэндийн сайдтай хамтран ажиллахаар ярьж, уулзаж байна. Бүтээмж өндөртэй илүү цагаар ажиллаж байгаа хүмүүс цалин багатай ажиллаж байгаа нь шийдвэрлэх ёстой асуудал мөн гэдгийг онцоллоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж эмнлгийнхээ үйл ажиллагааны талаах дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахад тулгардаг асуудлуудын талаар саналаа хэлсэн юм. Тухайлбал, Иргэдийн иргэний бүртгэлийн мэдээлэл алдаатай, тоо, үсэг зөрснөөс болж бид хийсэн эмчилгээний хөлсөө авч чадахгүйд хүрдэг. Давтан хагалгаанд орж байгаа хүмүүст даатгалаас санхүүжилт өгдөггүй, даатгалд хамрагдаагүй хүмүүс ч хавдартай гээд ирж байна гэх мэтчилэн асуудлууд тулгардгийг сайд нарт дуулгалаа.

Харин эмч нарын зүгээс

  • 1990 оноос хойш технологийн шинэчлэл  хийгдэж үйлчилгээ өргөжсөн хэдий ч орон тоо нэмэгдээгүй
  • Эрхтэн шилжүүлэх мэс заслыг үе шаттайгаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болох
  • Хагалгаа нээлттэй хийх, дурангаар хийхэд төлбөрийн хувьд ялгаатай байх
  • Олон улсын жишгийн дагуу нэг болон хоёрдугаар шатлалд оношилж, эмчилдэг өвчнийг гуравдугаар шатлалд хийлгэвэл хувь хүнээс тодорхой төлбөр авдаг байх
  • Жил бүр бодит өртгийг тооцдог байх зэрэг саналуудыг хэлж байв.

Холбоотой мэдээ, мэдээлэл