“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” дэлхийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ЭМЯ, ШУА-ийн Анагаах Ухааны академи, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо хамтран нийслэлийн эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын эм зүйч, эм найруулагч нарын дунд “Эмийн зохистой хэрэглээ, антибиотикийг жороор олгохын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 11 дүгээр сарын 16 –ны өдөр ЭМЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс нийслэлийн эмийн сангийн мэргэжилтнүүд “Антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгох” амлалтын хуудсанд гарын үсэг зурж, бусад эм хангамжийн байгууллагуудаа уриаллаа.