Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНАЛАУ-д ажиллаад ирлээ


Монгол улсын төрийн албаны зөвлөл болон БНАЛАУ-ын дотоод хэргийн яам хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд монгол улсын төрийн албаны бүтэц, зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн удирдлага, зохион байгуулалттай танилцаж, харилцан туршлага судлан, зөвлөмж санал боловсруулан ажиллахаар болжээ.

 Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат багтан ажилласан юм. 

Айлчлалаар үеэр БНАЛАУ-ын ерөнхий сайд Др, Тонглун Сисули-т бараалхаж, Үндэсний асамблейн төв хорооны удирдлагуудтай уулзан төрийн албаны бүтэц, удирдлага, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, туршлага судалжээ. 

Түүнчлэн төрийн албанд мэдээлэл технологийг хэрхэн ашиглаж байгаатай танилцаж, төрийн албан хаагчдын мэдээллийн санг бий болгох, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, чадвахижуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, мэргэшсэн, тогтвортой , мэдлэг чадвартай төрийн албан хаагч бэлтгэх мөн төрийн албан хаагчдын ур чадвар, ажлын гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх талаар туршлага солилцоод ирсэн юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл