Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар ажиллаж байна


Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн байдал, баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчин зэргийн талаар хэлэлцлээ.

Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой комиссын гишүүн А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэгт оролцож, өвөлжилтийн бэлтгэл байдлыг дараах чиглэлээр хангаж буйгаа танилцууллаа. Үүнд:

  • Эмнэлэг, эрүүл мэндийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх
  • Ханиад томууны дэгдэлтээс ард иргэд, бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэргэжлийн эмчийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг явуулах
  • Аймаг, сум, дүүрэг, багийн төвөөс алслагдмал, тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй газар өвөлжиж, амьдарч буй айл, өрхийн бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг шинэчлэх
  • Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангах

Ийнхүү Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Шуурхай бүлэг томилох тухай тушаалыг гарган, холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл