Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан баг Дархан-уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллав


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал, “Эрүүл мэндийн хөгжил-5” төслийн зохицуулагч н.Булганчимэг нар Дархан-Уул аймагт ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаатай танилцав. Сайдын бүрэлдэхүүнийг Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинбат хүлээн авч уулзсан ба Дархан-Уул аймагт хүн ам өсч, төрөлт нэмэгдсэнтэй холбоотой Амаржих газрыг шинээр байгуулах зайлшгүй шаардлага байгаа тул энэ асуудлыг дэмжиж өгөхийг хүслээ. Мөн Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн хөгжил-5” хөтөлбөрийн  зөвлөмжийн дагуу Эмнэлгийн тусгай хог хаягдлыг шатаах зуухтай болох асуудлыг аймгаас дэмжих болно гээд холбогдох асуудлыг тодорхой болгож, төслийг танилцуулахыг эрүүл мэндийн салбарынханд үүрэг болгов. 

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр удирдуулсан ажлын баг, Аймгийн захиргааны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга зэрэг удирдлагын хамт аймгийн нэгдсэн эмнэлэг, Гос-хот Өрхийн эрүүл мэндийн төв, Эрүүл мэндийн Газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасаг, хүүхдийн тасгийн тусламж үйлчилгээтэй танилцах явцад үйлчлүүлэгч, эцэг эхтэй ярилцаж, санал хүсэлтийг нь сонссон ба хүүхдийн тасагт амралтын өдрүүдэд хүүхдийн үзлэг хийж байгаа нь сайшаалтай боловч, Өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэгийг зохицуулалт хийж амралтын өдрүүдэд үзүүлдэг болох  тухай болон эцэг, эх иргэдийн  үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч,  эрүүл мэндийн боловсролыг сайжруулах  талаар хичээх хэрэгтэй гэдгийг зөвлөж байв. 

Гос-хот Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын мэндлэх, хүндлэх соёл, зохион байгуулалт, хамт олны идэвхи санаачлагатай үйл ажиллагааг өндөр үнэлж, алслагдсан багийн иргэдэд үзүүлэх явуулын үзлэг шинжилгээнд ашиглаж байгаа Мобайл ЭХО, ЭКГ зэрэг оношлогооны багаж хэрэгслийг үзэж сонирхов. Мөн хүүхэд нярайн гэрийн эргэлийн байдлыг бүртгэл, маягтуудтай тулган хянаж, мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Дэд  сайдын багийнханд  Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулсан ба  төр, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл оролцсон эмч, ажиллагсадтай уулзалт зохион байгуулж, тэдний санал хүсэлтийг сонсч, эрүүл мэндийн яамны бодлого, чиглэлийн талаар танилцуулав. Дэд сайд Л.Бямбасүрэн ойрын жилүүдэд төсөв нэмэгдэхгүй боловч, Засгийн газраас эрүүл  мэндийн салбарын төсвийг хасаагүй баталсныг дуулгаад, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой томуугийн улирал угтаж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд цэгэн массаж хийж сургах, үдийн цайг амин дэмээр баяжуулах  үүргийг боловсролын байгууллагад өгсөн тул эмч мэргэжилтнүүд хамтран ажиллах хэрэгтэй гэв. Мөн эрүүл мэндийн салбарын нэр хүнд нийгмийн хүрээнд унаж байгаа учраас бүх эмч ажиллагсад хүнтэй харьцах харилцаа, ёс зүйн хандлага, харилцааны эв дүйгээ сайжруулах, энэ чиглэлээр хариуцлагатай байх  нь чухал гэдгийг онцлов. Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр гарсан тушаал шийдвэр бүхнийг хэрэгжүүлэх, эмч нар тодорхой байгаа стандарт удирдамжаар ажиллавал үр дүнтэй байх боломжтойг зөвлөлөө. Аймгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн холбооны дарга Д.Батэрдэнэ  сайдын багийнханд хандаж  хувийн хэвшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарттай болох, магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг тусд нь гаргах, төрийн эмнэлгийн амбулаторийн зарим тусламж үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх тухай санал тавьлаа.

Мөн уулзалтын үеэр эрүүл мэндийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан бага эмч Д.Нармандах, лаборант Д.Мөнхцэцэг нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, үйлчлэгч Ш.Соёлмандах, сувилагч Б.Дэлгэрмөрөн нарыг “Эрүүлийг хамгаалахын Жуух” бичгээр тус тус шагнаж урамшуула

Холбоотой мэдээ, мэдээлэл