Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЯ, АНУ-ын Энхтайвны корпустай хамтран ажиллана


Дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр АНУ-ын Энхтайвны корпусын Монгол дахь захирал Жин Никсонтай уулзлаа. Уулзалтын эхэнд Энхтайвны корпусын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд болон 2017 онд хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг танилцуулсан юм.

1990 онд Монгол Улсын Засгийн газар Энх тайвны корпусыг Монгол Улсад ажиллуулах хүсэлт гаргасны дагуу 1991 онд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд манай улсад ирж ажиллаж эхэлсэн түүхтэй. 2017 оноос Энхтайвны корпусаас Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг хүүхэд залуучуудад эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх юм байна.

Уулзалтаар цаашид халдварт болон халдварт өвчнөөс сэргийлэх, хүн амын дунд, ялангуяа залуучууд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх,  ЭМЯ болон АНУ-ын Энхтайвны корпусын хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулах талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Мөн манай улс дахь Энхтайвны корпусын эрүүл мэндийн хөтөлбөр нь хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад их хувь нэмэр оруулж байгаа тул энэхүү үйл ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Ирэх оноос хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, ялангуяа хүүхэд залуучуудад эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэх, амьдрах ур чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой тул Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилго зорилттой нийцэж байгааг Дэд сайд Л.Бямбасүрэн онцлон хэллээ.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл