Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэд сайд Л.Бямбасүрэн “Ариун цэврийн байгууламж – Нүхэн жорлон” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, илтгэл тавьлаа


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Энэ арга хэмжээнд Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож “Сайжруулсан ариун цэврийн байгууламжийн шийдэл ба эрүүл ахуйн шаардлага” сэдвээр илтгэл тавьж, ариун цэврийн байгууламжийн асуудал нь айл,өрхийн түвшинд төдийгүй эрүүл мэндийн салбарт ч ялангуяа сумын эрүүл мэндийн төвд тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд холбогдох хууль, стандартыг сурталчлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,эрүүл мэндийн байгууллагын ариун цэврийн байгууламжийг сайжруулахад хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар хэллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх Амгалан шат шатандаа анхаарал хандуулж, нэгдсэн бодлоготой, үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаа хэлсэн юм. Түүчнлэн төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг УИХ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдсэнээр хэлэлцүүлэг өндөрлөлсөн юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл