Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сайд А.Цогцэцэг БНСУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


БНСУ-ын ЭКСИМ банкны ЭЗХХАС-гийн үйл ажиллагааны газрын захирал Ноён Пак Сонг-Юн болон ҮЭОТ байгуулах төслийн багийхан уулзалтанд оролцлоо. Уулзалтын эхэнд ҮОЭТ нь монгол улсад анх удаа цөмийн бэсрэг үйлдвэртэй, орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, өндөр чадвахи бүхий оношилгооны төв болох юм.Одоо тус барилгын зураг төслийн ажил үе шаттайгаар хийгдэж байгаа. Газар шорооны ажил нь 9 сарын 20 ны өдөр эхлэж, графикийн дагуу явагдаж байгаа талаар танилцууллаа.

Цаашид цөмийн оношилгооны тасаг, цөмийн бэсрэг үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх, эмнэлгийн мэдээллийн систем програм хангамжийн хүрээнд аудит хийлгэх зэрэг асуудлууд бэрхшээлтэй байгааг Сайдад дуулгаллаа. 

Монгол улсын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа БНСУ-ын ЗГ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, Экспорт импорт банкны үйл ажиллагааны газрын захирал Пак Сонг-Юн зүгээс ҮОЭТ барих төслийн хэрэжилтийн явцад анхаарал хандуулж дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэнээр уулзалт өндөрлөсөн юм.

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл