Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороог төлөөлөлж Эрүүл мэндийн сайд Л.Бямбасүрэн, ҮСХ-ны дарга А.Ариунзаяа “Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгаа-г” хамтран хийх гэрээнд гарын үсэг зурлаа. ДЭМБ ын тусламжтайгаар санхүүгийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа энэхүү судалгааг ҮСХ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхэн хамтран энэ оны 11 дүгээр сарын 10 наас эхлэн орон даяар 4000 хүнийг хамруулан хийх юм. Хамрагдах хүн амыг түүврийг судалгаагаар гаргасан ба судалгааны багууд хот хөдөөгөөр 2 хариултуудыг бүртгэж авна.
"1990-1998 оны шилжилтийн үед улаанбурханы дархлаажуулалтын хамралт Монгол улсад хангалтгүй байсан нь ДЭМБ-аас хийсэн хэд хэдэн судалгааны үр дүнд илэрсэн. Улс үндэсний дархлал тогтоц 95 буюу түүнээс дээш хувьтай байж хэмээн маш халдвартай уг өвчний дэгдэлт гарахгүй байх бололцоотой. Харин дархлаагүй хүмүүс Монголд байсан учир дэгдэлт гарч 1 хүртлэх насны олон нялхасын амийг алдсан. Нялхас өвднө гэдэг бол эхчүүд нь дархлаагүй байна гэсэн үг. Иймээс дахин дэгдэлт гаргахгүйн тулд бид дархлал тогтоцын судалгааг хийх гэж байна" гэж ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Су Нюунт У тайлбарлаж байна. ДЭМБ судалгааны үнэ өртөгийг дааж байгаа бөгөөд, сорьц авах, лабораторийн шинжилгээ хийх, төнөг төхөөрөмж, урвалж хангах, түлш тосны мөнгө гаргах гээд нийт 900 сая төгрөгийн өртөгтэй судалгааг дэмжиж байна. Ийм судалгааг тогтмол хийх нь зүйтэй бөгөөд наандаж 3-4 жилдээ нэг удаа хийж байх ёстой аж. Судалгааны нээлт, ЭМЯ, ҮСХ хоорондын гэрээ зурах ёслолд хүрэлцэн ирсэн албаныхан ард иргэдэд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан хандаж судалгаа хийхэд дэмжлэг үзүүлээрэй гэж уриалж байна. Иргэд судалгаанд бүрэн дүүрэн хамрагдсанаар судалгаа зөв гарч дараагийн бодлогын алхамуудыг зөв хийж, улс оронд дахин улаан бурхан өвчний дэгдэлт гарахаас урьдчилан сэргийлж чадах аж.
.