Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” сэдэвт сургалт эхэллээ


Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн төвөөс бүсийн улс орнуудын вакцин, биобэлдмэлийн зохицуулалтыг хангаж ажилладаг Эмийн зохицуулалтын үүрэг бүхий яам, байгууллагын үйл ажиллагаанд 2013 онд үнэлгээ хийсэн.

 

Үнэлгээний дүнд үндэслэн эмийн зохицуулалтын үйл ажиллагааны чадавхийг сайжруулах нь зүйтэй гэж үзэн Филипин, Камбожи,  Лаос, Монгол, Вьетнам зэрэг 5 оронд  эмийн зохицуулалтын талаар шийдвэр гаргах түвшинд болон хэрэгжүүлэх түвшинд ажиллаж буй боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийг Солонгосын Засгийн газраас тухайлбал БНСУ-ын Эм, хүнсний аюулгүй байдлын яам санхүүжүүлэх бөгөөд нийт 5 /2015-2019/ жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. 

 

Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ уг төслийн хүрээнд эмийн зохицуулах үүрэг бүхий боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх дотоод, гадаадын сургалтад хамруулах чиглэлээр  Найрамдах Солонгос, Турк  улсуудад сүүлийн 2 жилд вакцины чанарт тавих хяналт, үйлдвэрлэлийн чиглэлээр 10 гаруй мэргэжилтнийг сургаад байна.

 

Өнөөдрийн зохион байгуулж буй сургалт маань энэхүү төслийн үйл ажиллагааны нэг болно. Вакцин, биобэлдмэл нь хадгалалтын  онцгой нөхцөл шаарддаг бүтээгдэхүүн тул түүнд тавих хяналтыг сайжруулах хүрээнд аймгийн эрүүл мэндийн газрын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон эмийн хяналтын байцаагч нарт манай халдварт өвчин судлалын үндэсний төв болон бусад холбогдох мэргэжилтнүүд нэгдсэн ойлголт өгч, сүүлийн үед тус яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх болно гэж дурьдан сургалтын арга хэмжээнд амжилт хүсэв.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд  ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр эм биобэлдмэлийн улсын байцаагч нарыг уг төслийн хүрээнд вакцины үйлдвэрлэл, чанар аюулгүй байдлын хяналтын чиглэлээр гадаад дотоодын сургалтад хамруулж байгаад талархал илэрхийлэв. 

Холбоотой мэдээ, мэдээлэл