Иргэн Л.Батбаяр миний бие 2016 оны 9 сарын 30-ны өдөр шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр 3-р эмнэлэгт Дотрын 11 тасагт Ж.Батжаргал эмчийн хяналтанд хэвтээд байж байтал 10 сарын 3-ны өдөр гэнэт баруун талын уушиг маш хүчтэй өвдөлт өгч улмаар Эрчимт эмчилгээний тасагт 2 хоног эмчлүүлээд тасагт гарсан боловч хий ханиалган, уушиг тэсэх аргагүй өвдөж байтал Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир (уушигны эмч мэргэжилтэй юм билээ) өөрийн биеэр ирж 2-ч удаа Эход харж, хатгалт хийж шинжилгээнд шингэн авснаар МУ-ын Хүний гавъяат эмч “Ерөнхий мэс заслын Тасаг”-ын Эрхлэгч М.Ганбаатар ирж надад яаралтай хагалгаанд орохыг зөвөлсөн тул 10 сарын 12-ны өдөр мэс заслын эмч Б.Батдэлгэр, нойрсуулагч эмч Б.Баярмаа, сувилагч нарын багыг М.Ганбаатар эмч ахлан мэс засалд орсноор эрүүл байсан уушиг минь үрэвсэж идээлж хүндэрсэн байсныг маш амжилттай цэвэрлэн, цээжний хөндийд 3 ширхэг гуурс тавин эрчимт эмчилгээг үргэлжлүүлснээр богино хугацаанд бие маань тэнхрэн 11 сарын 1-нд эмнэлгээс гараад байна.Хүнд хагалгаанд орох болсон тухайн үед гэр бүл, үр хүүхдүүд, хамаатан садан, найз нөхөд гээд л олон хүмүүсийн нүдэн дээр Хүн ардынхаа эрүүлийг хамгаалах ариун үйлсэд Эмнэлгийн даргаасаа авхуулаад “Ерөнхий мэс заслын болон хагалгааны дараах Тасаг”-ын эмч, сувилагч, асрагч нарын гар сэтгэл нийлсэн баг хамт олон, мэргэжлийн ямар өндөр түвшинд (өвчтөнөө асран сувилж, чин сэтгэлээсээ эелдэг зөөлөн харьцаж байгаа...зэрэг нь) хэрхэн ажиллаж байгааг энэ өдрүүдэд бүгд харж мэдэрсэн тул Нэгдсэн 3-р эмнэлэгийн “Ерөнхий мэс заслийн Тасаг”-ын Эрхлэгч М.Ганбаатар ахлагчтай хамт олонд салбарын сайд Таниар уламжлан ажлын улам их амжилт, эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.
Жич: Нарийн мэргэжлийн Дурангийн аппарат зэрэг техник хэрэгсэл нь байхад манай 3-р эмнэлгийн алтан гартай эмч нарын чадвар, ямар өндөр түвшинд хүрсэн байгааг хараад үнэхээр бахархаж байлаа.
Эрүүл мэндийн салбарын нийт хамт олонд ард түмнийхээ төлөөх ариун үйлсэд нь сүүн цацал өргөе!
СБД-ийн 2-р хорооны иргэн Лэгдэн овогтой Батбаяр