Сүүлийн жилүүдэд хамгийн их газар авч байгаа өвчин бол хавдар. Бүх насныханыг хамарч буй энэхүү өвчин ямар шалтгааны улмаас хэрхэн үүсдэг яаж урьдчилан сэргийлэх талаар дэлхий нийтэд анхаарч, Франц улсад Хавдарын олон улсын дэлхийн хурлыг зохион байгуулж байна. Уг хуралд дэлхийн 130 орны 3000 гаруй эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд цуглаж хавдараас урьдчилан сэргийлэх, цаашид энэ өвчлөлийг хэрхэн бууруулах талаар зөвлөлдөж байна.
Энэ хуралд манай улсаас Эрүүл мэндийн сайдын зөвлөх, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан оролцож байгаа. Тэрээр дэлхийн залуучуудын дунд зарласан “ Халдварт бус өвчнийг 2030 он хүртэл бууруулах шинэлэг арга зам” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцож шилдэг 8 н залуу лидерийн нэгээр шалгарч уг хуралд урилгаар оролцох эрхтэй болжээ. Энэхүү уралдаанд 120 гаруй орны залуучууд оролцсоноос шилдэг 8-д АНУ, Австрали, Бразил, Кени, Руанда, Аргентин зэрэг орны залуус шалгарчээ.
Хавдарын олон улсын дэлхийн их хуралын нээлтэнд францын ерөнхийлөгч Франсуа Олан, Испаний Летиция хатан нар оролцож, дэлхийн нийтэд тулгамдсан хорт хавдарын асуудалд анхаарал хандуулж дэмжихээ илэрхийллээ.