Уулзалтын эхэнд АХБ-ны Авлигатай тэмцэх хэлтсийн төлөөлөгчдийг танилцууллаа. Тэдний хувьд ЭМСХХ-5 төслийн худалдан авалт, хэрэгжилтийн байдалтай танилцахаар ирсэн бөгөөд энэ сарын 24-ний өдөр үр дүнгээ танилцуулна гэдгээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох албаны хүмүүст мэдэгдлээ.
Дашрамд дурдахад ЭМСХХ-5 ТӨСЛИЙН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ:
1) Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх;
2) Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах
3) Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт , хяналт (ХСХ)-ыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа өмнөх хөтөлбөрийн явцад суурийг нь амжилттай тавьсан эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлтийг бодлогын түвшинд цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэн ажиллах юм байна.