Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

эмнэлгийн барилгын стандартыг боловсруулах ажлын хэсэг хуралдав


Монгол улсын Шадар сайд, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2016 оны 01 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал болов. Уг ажлын хэсэг нь эмнэлгийн барилгад эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг давах чадвар бүхий эмнэлгийн барилгын стандартыг боловсруулах зорилготой байгуулагдсан юм.

Ажлын хэсгийн хурлыг  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат удирдан зохион байгуулав.  Барилга хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хурлаар эрүүл мэндийн барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ, хийгдэж байгаа ажлын талаар Барилга, хот байгуулалтын яам, мэргэжлийн ерөнхий хяналтын газрын мэдээлэл, мөн барилгын норм, норматив, дүрмүүд, барилгын хяналтын хуудсыг ашиглан дэмжлэгт хяналт хэрхэн явуулж байгаа талаар  мэдээллийг тус тус ярилцав. Мөн түүнчлэн ДЭМБ – ын эмнэлгийн барилга, байгууламжийг газар хөдлөлтийн гамшгийн үед нурахааргүй бат бөх барих санаачлага -“Аюулгүй эмнэлэг”- ийн бодлогын хүрээнд уг байгууллагаас гаргасан эмнэлгийн үнэлгээний хяналтын хуудасны хэлэлцэн өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж хэрэглэх боломжтой гэж ажлын хэсгийн гишүүд шийдвэрлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл