Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


 Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль, Эмзүйн шинжлэх ухааны их сургууль, Монголын эмнэлзүйн эм зүйчдийн хөгжил нийгэмлэг хамтран “Бидний алхам-2016” эмнэлгийн эм зүйчдийн эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт зохион байгууллаа. Тус хурлаар эмнэлгийн эмзүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хөгжил,чиг хандлага, эмийн зөв зохистой хэрэглээ, эмийн харилцан нөлөөлөл, нянгийн эсрэг эмийн хэрэглээ, настанд эрсдэлтэй эмийн судалгаа, амбулаторийн жорын хяналт зэрэг эмийн хэрэглээтэй холбоотой олон чухал сэдвээр судалгааны илтгэл хэлэлцүүлж, санал туршлага солилцов.

Хуралд ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд,  нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвийн эм зүйч мэргэжилтнүүд болон АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын сургууль, ЭЗШУИС-ийн багш, эрдэмтэд, Азийн Хөгжлийн Банкны техник туслалцааны төслийн Эрүүл мэндийн ОУ-ын зөвлөх эм зүйч Марианн Шурманн зэрэг 100 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл