Монгол улсад “ Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг” УНТЭ,ШУГТЭ, ДЭМБ, Монголын Харвалт судлалын нийгэмлэгтэй хамтран 8 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна.
Өнөөдөр УНТЭ-нь 9:00-12:30 цаг хүртэл “ Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд нээлттэй өдөрлөг хийлээ. Өдөрлөгт УНТЭ-ийн эмнэлзүй сургалт эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар, Монголын Харвалт судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Р.Амарбаясгалан, УНТЭ-ийн мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан, ДЭМБ-ын ажилтан нар болон УНТЭ-ийн албаны дарга, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, эмч ажилчид, үйлчлүүлэгч иргэд гээд 530 гаруй хүн оролцлоо.
Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар тархины харвалт хэмээх аюулт өвчинд дэлхий дээрхи 6 хүн тутмын нэг нь өртөж байгаа учир иргэд, олон нийтэд “Тархины харвалт” гэж ямар өвчин байдаг, яаж урьдчилан сэргийлэх, нэгэнт тархины харвалт болсон үед тухайн өвчнийг яаж таниж мэдэх, ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл хийж, 108 хүнд үзлэг, зөвлөгөө өглөө. Мөн иргэдэд харвалтын “5Х” шинжийг зааж сургалаа.
УНТЭ-ийн мэдрэлийн эмнэлзүйн төвөөс эмч мэргэжилтнүүдэд зориулж 2016 оны 11-р сарын 5-ны өдөр “Тархины харвалт эмчлэгддэг” сэдэвт сургалт семинар УНТЭ-ийн хурлын танхимд зохион байгуулна.