Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторын 80 н жилийн ой тохиож байна


УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лаборатори үүсэн байгуулагдсаны  80 жилийн ойн тохиож байна.Энэ хүрээнд эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийн эмч Д. Нарантөгөлдөр, ахмад лаборант Ц. Наранцэцэг, С. Энхтуяа,  Нармандах нарт Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнаж үнэмлэх гардуулж өглөө. Мөн яамны “Жуух бичиг”-ээр лаборторийн эмч Д. Сарантуяа, лаборант З. Ган-Эрдэнэ нарыг шагнасан бол салбарын хүндэт тэмдгээр үе үеийн эмч, сувилагч, лаборант нарыг шагнаж урамшууллаа.

Баярын хурлын үеэр ЭМЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн албаны дарга Р. Оюунханд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрээр хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг нар, хоол нойроо хугаслан байж ажилладаг та бүхэний  ажил үйлсд хамгийн сайн сайханыг хүсэн ерөөлөө.

Дашрамд сонирхуулхад монгол улсын хамгийн ууган эмнэлгийн Лабораторийн тасаг нь 1936 онд анх 1 эмч, 1 лаборантын орон тоотой үүсгэн байгуулагдаж байжээ. 1939 оны эхээр Төв больницын лабораторийн орон тоог 2 эмч, 5 лаборант бүхий болгон батлаж өргөтгөн Төв больницын “Цус шинжилгээний тасаг” хэмээн нэрлэшиж байсан түүхэн замналтай билээ. 2014 оноос “Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори” (ЭЭСНЛ) нэртэй болж, 6 нэгж хэсэгтэй, нарийн мэргэжлийн эмч  11, лаборант 20,  сорьц авах сувилагч 2, шил угаагч үйлчлэгч 3 хүнтэйгээр эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлж байна. “Эрүүл мэндийн лаборатори- Чанар ба чадавхид тавигдах шаардлага” Олон улсын стандартын шаардлагыг өөрийн лабораторидоо хэрэгжүүлэх ажлын үр дүнгээ үнэлүүлэн өнөөдөр түүхт 80 жилийн ойн баяраараа Олон улсын стандартын MNS ISO 15189:2015 батламжаа гардан авлаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл