Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Азийн Хөгжлийн Банкнаас, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр –3 (ЭМСХХ-3) төслийн хэрэгжилтэнд маш сайн гэсэн үнэлгээ өглөө


2011 оны 4 дүгээр сарын 11- нээс 4-р сарын 25 ны өдрүүдэд Азийн Хөгжлийн Банкнаас, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр –3 (ЭМСХХ-3) төслийн хэрэгжилтэнд явцын үнэлгээг хийж гүйцэтгэлээ. Үнэлгээ нь төслийн хэрэгжилтийн байдалд чанарын хяналт хийж үнэлгээ өгөх, хэрэгжилтэнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээг ЭМЯ, Сангийн Яам болон Засгийн газар, бусад хамтран ажиллагч байгууллагуудын хамтаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх явдал байлаа.

Үнэлгээний эцсийн дүнд Эрүүл мэндийн салбарт 2008-2013 хооронд хэрэгжих ЭМСХХ-3 төслийн гүйцэтгэлд маш сайн гэсэн үнэлгээг өгч, цаашид бодлого эрх зүйн шинэтгэлд чиглэсэн үйл ажиллагаандаа түлхүү анхааран, ажиллах зөвлөмж, арга замуудыг тусгасан харилцан ойлголцлын санамж бичигт Азийн хөгжлийн банкийг төлөөлж эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн хөтөлбөр хариуцсан суурин төлөөлөгч Клод Бодарт, Сангийн Яамыг төлөөлж тус яамны зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хүрэнбаатар, Эрүүл мэндийн яамыг төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд, Төслийн Удирдах хорооны дарга Ж. Цолмон нар тус тус гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичиг нь төслийн хэрэгжилтийн одоогийн байдлыг сайшааж, цаашид тавьсан зорилгыг хэрэгжүүлэх явцад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх арга замууд, зөвлөмжийг тусгасан байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл