Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон бусад албаны хүмүүс энэ сарын 15-наас 16-ний өдрүүдэд Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн газар , Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Дэд сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад танилцуулга хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсов. Тэрээр хэлэхдээ эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн алдаа доголдол, харилцааны сөрөг хандлагын талаар гомдол нилээд ирдэг. Тиймээс цаашид харьцаа хандлага, ёс зүй дээр анхаар ч ажиллахыг хүслээ.
Тус дүүргийн эмч, эмнэлэгийн ажилчдын илүү цаг, томилолт олгогдохгүй, туслах ажилчид нийгмийн халамжинд хамрагдахгүй байна. Мөн тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээний зардал аль ч эмнэлгүүдийн санхүүжилтэнд тусгагдахгүй байгаа нь олон эрсдлийг дагуулж байгаа талаар хэлж, энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүслээ.
2014 оны байдлаар тус ЭМН-д их эмч 68, эм зүйч 2, бага эмч сувилагч 128 бусад эмнэлэгийн мэргэжилтэн, албадын ажилтан 126 нийлээд бүгд 324 орон тоотойгоор эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна Тус дүүргийн ЭМН нь 2014 оноос бүтэц орон тоо нэршилдээ анхааран шинэчлэгдсэн стандартын дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгийн II дугаар шатлалын бүтэц орон тоогоор ажиллахын зэрэгцээ шинэчлэх ажлуудыг хийж, өрхийн эмнэлэгүүдтэйгээ нягт холбоотойгоор удирдлага зохион байгуулалтаар ханган, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Мөн 2010 онд магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан байсныг 2014 оны 06 сарын 20-ны өдрөөс 2 жилийн хугацаатай шинэчлэн тогтоолгожээ