Тус эмнэлгийн эрхлэгч Ж.Наранцэцэг эмнэлгийнхээ талаар танилцуулж, боловсон хүчний хангалт , цаашдын хэрэгцээ , тулгамдаж байгаа асуудал, сум орон нутгийн онцлог хүн ам өсөн нэмэгдэж байгаатай холбоотой эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ хэрэгцээ өссөн үүнтэй уялдан санхүүгийн хүндрэлд ороод байгаа тухай хэллээ.Түүчлэн тус эмнэлгийн багаж тоног төхөөрөмж үүний дотор рентгени өрөө, стандартын хүрээнд тохижуулаагүй багаж тоног төхөөрөмж дутагдалтайгаас үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл гардаг.Дээрх асуудлыг яамны зүгээс анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас хүслээ.
Тус эмнэлэг нь 1938 онд 3 ажилтан, 5 ортой Хүний бага эмчийн салбар байгуулагдаж байсан түүхтэй. 2012 оноос сум дундын эмнэлэг статусаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оны 3 сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 50 ортой шинэ эмнэлэгт үйл ажиллагаа явуулж байна