Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна.Тэрээр өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын эмнэлгээр орж, тус эмнэлгийн хүүхэд,яаралтай тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, рентен, ЭХО, дурангийн кабинет,төвлөрсөн ариутгалын тасгын үйл ажиллагаатай танилцлаа.Энэ үеэр тус эмнэлгийн эрхлэгч Ц.Дэлгэрмаа сумын эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, үйл ажилаагааны товч танилцуулга хийсэн юм.
Сум дундын эмнэлэг нь 26 ажилчинтай. Жилдээ 400-500 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. Тус эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байгаа Ц.Дэлгэрмаа хэлэхдээ, Тус сумын уугуул иргэдийн тоо 8000 байгаа бол уул уурхай, бүтээн байгуулалттай холбоотойгоор 13000 орчим иргэн түр ажиллаж, амьдарч байна. Энэ хүн амын механик өсөлт нь эмнэлгийн ачааллыг нэмээд зогсохгүй эмийн сангийн эргэлтийн хөрөнгө хаанаа ч хүрэлгүй дуусдагийг ярилаа. Сүүлийн жилүүдэд уул уурхайн нөлөөгөөр тоосжилт хэвийн хэмжээнээс хэд дахин ихсэж, иргэдийн хувьд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгдсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа ажилчдад эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.