Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Антибиотикийг жорын дагуу хэрэглэе” өдөрлөг “Нарантуул" ОУХТ-д болов


Эрүүл Мэндийн яам, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг хамтран “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе” антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх 2 сарын аянг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд УХТЭ өнөөдөр “Нарантуул” ОУХТ-д Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх нь нэртэй өдөрлөгийн зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр 800 гаруй хүнд үнэ төлбөргүй үзлэг хийж, биеийн индексийг тодорхойлж, антибиотикийн талаар зөвөлгөө, мэдээлэл өглөө.

Энэ арга хэмжээнд сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны удирдлагууд, харъяа байгууллагын дарга нар оролцлоо. Сайд А.Цогцэцэг цугласан олонд хандаж 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр ЭМЯ-аас ойрын үед хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлаар тухайлбал эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах, Зам, тээвэр, хөгжлийн яамтай хамтран алсын яаралтай дуудлагын үед онгоц ашиглах, орон нутгаас сорьц тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх, эмч эмнэлгийн ажилтнуудад цахим сургалт, оношилгоо хийх,  “Шилэн эрүүл мэнд” төслийг эхлүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгав. Мөн олны анхаарлыг татсан бөөрний дутагдалтай өвчтөнүүдийг гемодиализын тусламж үйлчилгээг өргөтгөж, төр хувийн хэвшлийн түншлэлээр улсын, хувийн гэж ялгалгүйгээр санхүүжилтийг нь олгох, цусны хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр хариуцах болсон зэрэг хийж хэрэгжүүлж буй ажилынхаа талаар мэдээллэл өглөө.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл