Хагас зуун жилийн түүхтэй Монголын эрүүл мэндийн салбарын нэгэн эд эс болсон мэдрэлийн мэс заслын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд одоо ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтан та бүхэндээ баярын мэнд дэвшүүлж нэн хариуцлагтай эрхэм ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Та бүхний мэдрэлийн мэс заслын мэргэжил нь хувь хүний нарийн мэдрэмж, оюун ухаан, ур чадварыг шаарддаг бөгөөд энэ нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд ард түмэндээ шалгагдаж юу чаддагаа харуулсан олон сайхан сэтгэл хөдлөм амжилтуудаар дүүрэн түүхийн хуудсаар илэрхийлэгддэг билээ.

Тус албаны түүхийг эргэн харахад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын болон хүний гавьяат эмч, АУА-ны жинхэнэ гишүүн, академич доктор, профессор Ж.Хайрулла багш минь анх удаа тэртээх тавин жилийн өмнө уураг тархины хавдартай охинд хагалгаа амжилттай хийснээр Монголын эрүүл мэндийн салбарт Мэдрэлийн мэс засал үүсч байсан бол өнөөдөр мэдрэлийн мэс заслын шинжлэх ухаан бие даан хөгжиж ололт амжилт нь дэлхийн түвшинд ойртож орчин үеийн тоног төхөөрөмж, цахим технологийг эзэмшиж иргэд үйлчлүүлэгчиддээ олон улсын түвшний хэмжээнд тусламж, үйлчилгээ авах боломж бололцоог олгож байгаа нь та бүгдийн минь бахархал юм.
Ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө нарийн мэдрэмж, өндөр ур чадварыг үзүүлж тэдэнд амьдрал бэлгэлж байдаг салбарын минь уураг тархи болсон алтан гартан Та бүхэндээ ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Та бүхний минь өглөө бүр шинэ байж урам зориг эрч хүч дүүрэн байхын өлзийт сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, АУ-НЫ ДОКТОР,
ПРОФЕССОР А.ЦОГЦЭЦЭГ