Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайдын албан даалгавар


Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар
хүртээмжийг сайжруулах тухай
 
Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын сахилга, хариуцлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга нарт ДААЛГАХ нь: 
  1. Үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэл, хүлээгдэлгүй авах эрхийг хангах бүх нөхцлийг бүрдүүлж, “Шилэн эмнэлэг” төслийг хэрэгжүүлэх;
  2. Төсвийн зарцуулалтын сахилга, хариуцлагыг сайжруулан, өргүй ажиллах, өр гаргасан тохиолдолд хариуцлага тооцох, шилэн дансны мэдээллийг тухай бүрт байршуулах, интернетийн төлбөрийн үлдэгдлийг барагдуулах;
  3. Эмнэлгийн дарга/захирал, удирдлагын хамтарсан багийн үзлэгийг эмнэлгийн тасаг, нэгжээр 7 хоногт 2-3 удаа явж, асуудлыг шуурхай шийдвэрлэж хэвших;
  4. Эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг сайжруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй, ая тухтай орчныг бүрдүүлэх, ялангуяа рентген, чанд авиа, компьютер томографийн шинжилгээ, лабораторийн шинжилгээ өгөх болон эмэгтэйчүүдийн үзлэгт орох үйлчлүүлэгчдэд хувцас солих өрөө бий болгох, сахиурын өрөөг тохижуулах, агааржуулалтын системийг ажиллуулах;
  5. Амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгаар үйлчлүүлэгчийн бүртгэл, үйлчлүүлэх дарааллыг эмчийн үзлэгийн өрөө, хэвтэн эмчлүүлэх тасгийн үүдэнд нийтэд ил тодоор дэлгэцэнд байрлуулж, тогтмол ажиллуулах;
  6. Мэс засал, төрөх, сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн өрөөг камержуулах, ар гэрийнхэнд нь дэлгэцээр ярилцах боломж бий болгох;
  7. Эмнэлэг, эмч, эмнэлгийн ажиллагсад болон тусламж, үйлчилгээтэй холбоотой гарсан санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох арга хэмжээ авах;
  8. Эмнэлгийн дарга, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа, өвчтөний биеийн байдалтай өдөр тутам танилцаж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын хамтарсан үзлэг хийж хэвших, өвчтөний биеийн байдлыг ар гэрийнхэнд тогтмол мэдээлэх;
  9. Эмнэлгийн хөтөч, туслах сувилагчийг ажиллуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах, иргэдэд элэгсэг үйлчилгээг үзүүлэх;
  10. Өвчний оношилгоо, эмчилгээний чанарын хяналтыг сайжруулж, эмч нар өвчтөнд үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийхдээ дэлгэрэнгүй тайлбар хийж хэвших, явцын хяналтыг сайжруулах;
  11. “Өвчний олон улсын ангилал”-ын дагуу өвчний оношийг бүрэн тавих, оношилгоо, эмчилгээний алдаанд тавих тасаг, нэгжийн дотоод хяналтыг сайжруулж, оношийн зөрөөний бүртгэл, хяналтыг тасаг, нэгж бүрээр гарган нийт ажиллагсдад мэдээлдэг тогтолцоо нэвтрүүлэх;
  12. Жирэмсэний хяналтын чанар, хүртээмжид тавих хяналтыг сайжруулж, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлэхгүй байх, жирэмсний үеийн цус алдалт, манас таталт, үжил халдварыг эрт илрүүлж, эмчлэх, эмчилгээний арга техникийг зөв сонгох;
  13. Жирэмсэн эхийг эмнэлэгт хэвтсэн үеэс эхлэн төрөх, төрсний дараах үеийн сувилахуйн болон дэмжин туслах үйлчилгээ, эмнэлгийн тусламжийн чанарт онцгой анхаарч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын ёс, зүйн хариуцлагын алдааг бүртгэж, давтан гарахаас сэргийлэх арга хэмжээ авах;
  14. Жирэмсэн эмэгтэй, хүүхдийн болон яаралтай тусламж авахаар ирсэн үйлчлүүлэгчдийг эмнэлэг хооронд шилжүүлж, хүндрэл учруулахгүйгээр анх хандсан эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл сорьцыг тээвэрлэх, хариуг хугацаа алдалгүй онлайн хэлбэрээр олгодог болох;
  15. Сүрьеэ, БЗДХ, тэмбүү, В,С вирүсийн халдвар, цусны даралт, чихрийн шижин, умайн хүзүү, хөх, элэг болон бусад хавдрыг эхний үе шатанд нь илрүүлэх, эмчлэх, тохиолдол бүрийг тооцох, бүртгэх, мэдээлэх, байгууллагуудыг үр дүнтэй ажиллах хөшүүрэг бий болгон ажиллах, шаардагдах төсвийг орон нутгийн төсөвт тусгаж байх;
  16. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлгийн орны зохицуулалт хийх, бэлэн байдлыг хангах;
  17. Томуу, томуу төст өвчин, улаан бурханы өвчний дэгдэлтийн үед хүүхдийн эмч, халдвартын эмч, тархвар судлаач, лабораторийн эмчийн зөвлөх багийг ажиллуулж, амьсгалын замын халдварын ялган оношилгоог сайжруулах;
  18. Улаанбурхан, сүрьеэ, идээт халдвар зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс шалтгаалах халдварын тандалтыг сайжруулж, шалтгааныг арилгах, хариуцлага тооцдог болох;
  19. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг нөхөн дархлаажуулалтад хамруулах, тохиолдол бүрийн голомтод дархлаажуулалт хийх;
  20. Яаралтай болон түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган эмнэлэг хүртэл тусламж, үйлчилгээ үзүүлэх хугацаа, чанарт хяналт тавих, хяналтын карт (cheklist) бөглүүлэх;
  21. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай эмийн сарын нөөцийг бүрдүүлж, эмийн тасалдал үүсгэхгүй байх, жор бичилтэд тавих хяналтыг сайжруулах;
  22. Өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэшлийн болон тусгай мэргэжлийн эмнэлэг, төв хооронд өвчтөн шилжүүлэх, эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны асуудлаар харилцан мэдээлэл солилцох, оношийг баталгаажуулах, эмч нарын дэмжлэгт үйл ажиллагаа явуулах, харилцан туршлага солилцох боломж нөхцлийг бүрдүүлэх зэргээр  ажлын уялдаа холбоог сайжруулах;   
  23. Автомашины зогсоолтой болох;
  24. Албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, гарсан үр дүнгийн тайланг заалт бүрээр, улирал тутам гаргаж тус яамны ХШҮДАГ-т ирүүлэх.

даалгавар татах

Холбоотой мэдээ, мэдээлэл