Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулган үргэлжилж байна


Манила хотноо болж байгаа Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулганы хоер дахь өдөр гишүүн улсууд тус бүс нутгийн түвшинд хумхаа болон денги халууралтай тэмцэх үйл ажиллагааны стратегийг тус тус хэлэлцэн батлав. Мөн энэ өдөр Орчны эрүүл мэндийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн баталлаа. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол оронд сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд ган гачиг, аадар бороо, үер, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж улам нэмэгдэж байгаа хийгээд нийт газар нутгийн ихэнхи хэсэг цөлжих аюулд хүрээд байгааг онцлоод уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөлийг бууруулах чиглэлээр цаашид бүсийн улс орнууд идэвхитэй хамтран ажиллах шаардлагатай болохыг тэмдэглэв. Монгол Улсын хувьд Дэлхийн эрүүл мэндийн 61 дугээр чуулганаас баталсан " Уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэнд" тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2009 онд Номхон далайн баруун бүсийн хорооны техникийн туслалцаатайгаар судалгаа хийж, судалгааны үр дүнд тулгуурлан "Уур амьсгалын өөрчлөлтыг бууруулах, дасан зохицох, хүний эрүүл мэндийг хамгаалах үндэсний стратеги 2011-2015"-ыг боловсруулан хэрэгжүүлсэн болохыг мэдээлэв. 2016 онд уг стратегийн хэрэгжилтэд төгсгөлийн үнэлгээг хийснийг тэмдэглээд үнэлгээний дүнгээр уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбараас гадна бусад салбарын түүнчлэн орон нутгийн оролцоо, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна хэмээн дүгнэснийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хүн амын дунд уур амьсгалын өөрчлөлт, орчны эрүүл мэндийн нөхцөл байдлын хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг үр дагаврын талаарх ойлголт, мэдлэгийн цар хүрээг өргөтгөх, өөрчлөлтөд дасан зохицох хариу арга хэмжээ авах талаархи ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг онцлов. Улмаар шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд Орчны эрүүл мэнд үндэсний хоердугаар хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажил тусгагдсан болохыг мэдээлж, Номхон далайн баруун бүсийн хорооны Орчны эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

Чуулганы гурав дахь өдөр Тогтвортой хөгжлийн зорилт, Сэргэж байгаа халдварт өвчлөлүүд болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас сэргийлэх, хянах үйл ажиллагааны бүсийн стратеги төлөвлөөгөөний төслийг тус тус хэлэлцэж, тогтоол гарган батлахаар шийдвэрлэв. Сайд А. Цогцэцэг тогтвортой хөгжлийн зорилтын талаарх баримт бичгийн хэлэлцүүлцэгт оролцож үг хэлэхдээ Монгол Улсын Их Хурал энэ оны 2 дугаар сард тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан талаар танилцуулж, улмаар Засгийн газраас тогтвортой хөгжлийг хангахад шаардагдах бодлого, эрхзүйн орчны шинэчлэлийг хийх, салбаруудын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Ялангуяа ТХЗ-уудын хэрэгжилтийг үнэлэх хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, статистик мэдээлэлийн баазыг улам бүр боловсронгуй болгох нь үр дунд суурилсан хэрэгжилтийг тооцоход чухал ач холбогдолтойг онцоллоо. Монгол улсын хувьд нярай болон бага насны хүүхдийн сэргийлж болох нас баралтыг таслан зогсоож, эхийн эндэгдэл, халдварт бус өвчнөөс улбаатай эрт нас баралтыг тууштай бууруулан, Монгол хүний дундаж наслалтыг өсгөх зорилтуудыг тодорхойлсон талаар товч танилцуулж, ТХЗ-уудыг амжилттай хэрэгжуулэх эсэх нь дан ганц санхүүжилтээс хамаарах асуудал биш хэдий ч Монгол улсын нэгэн адил дунд орлоготой бусад улс орнуудын хувьд дотоодын санхүүжилтээс гадна олон улсын байгууллагуудын санхүүжилт ихээхэн чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Улмаар энэ асуудлаар батлах тогтоолын төслийг Монгол Улс дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ дунд орлоготой Монгол зэрэг хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг ДЭМБ-аас хүсч байгаагаа илэрхийлэв. Сэргэж байгаа халдварт өвчлөлүүд болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бүсийн стратеги төлөвлөгөөний хувьд анх 2005 оноос эхлэн гишүүн улс орнуудад Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005) - ын хэрэгжилтийг хангах чадавхийг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2005-2010, 2010-2015 онд тус тус хэрэгжсэн бөгөөд энэ удаа шинэ болон сэргэж байгаа халдвараас гадна нийгмийн эрүүл мэндийн бусад ноцтой байдлыг хамруулсан гурав дахь удаагийн стратеги төлөвлөгөө буюу АPSED III-ыг шинээр батлаж байгаа юм. Уг стратеги төлөвлөгөөг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх үед 2016 онд Монгол Улсад Бүсийн хорооноос баг ажиллаж өмнөх төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийсэн болохыг бүсийн бусад улс орнуудад танилцуулав. Манай улсын хувьд Олон улсын эрүүл мэндийн дурэм (2005)-д заасан үндсэн чадавхийг бий болгох чиглэлээр багаггүй амжилт гаргасан болохыг, тухайлбал тандалт судалгааны тогтолцоо, хүний нөөцийг чадавхийг сайжруулах, салбар дундын хамтын ажиллагааг өргөтгөх чиглэлээр тодорхой амжилт гаргасан хэдий ч нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх, олныг хамарсан гамшиг, ослын үед хариу арга хэмжээг түргэн шуурхай, зохицуулалттайгаар авах чадавхи сул хэвээр байгааг үнэлгээний дүн харуулсан болохыг тэмдэглэв. Түүнчлэн энэ оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаас баталсан Яаралтай, онцгой байдлын шинэ хөтөлбөрийн хувьд байгалийн гамшиг, хар шуурга, газар хөдлөлт ихээхэн давтамжтай тохиолдож байдаг Номхон далайг тойрсон улс орнуудтай харьцуулбал Монгол Улс харьцангуй тайван ч бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхи сайжруулах зайлшгүй шаардлагатай тул бүсийн хорооноос уг шинэ хөтөлбөрийн хүрээнд манай улсад техникийн болон санхүүгийн туслалцааг үзүүлж ажиллахыг хуслээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл