Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Элэг бүтэн монгол хөтөлбөрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа


Элэг бүтэн монгол монгол хөтөлбөрийн төлөөлөл болох Оном сан, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн гишүүдийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны удирдлагууд хүлээн авч уулзлаа. 

 

Тэдний зүгээс өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажилаа танилцуулахын зэрэгцээ мэргэжлийн зөвлөл байгуулан хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг оруулж өгсөнд яамны нийт удирдлагуудад талархаад цаашид энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний с вирүсийн оншилгоо эмчилгээ, ерөнхий нэршлийн эмийн зардлыг даатгалаас гаргаж өгвөл иргэдэд маш том нэмэр болно. Тиймээс энэ тал дээр яамны зүгээс дэмжиж хамтарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа хэллээ. Төрийн нарийн бичгийн Д.Очирбат энэ үеэр хэлсэн үгэндээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл болсон та бүхэнтэй хамтарч ажиллаж, туслахаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ, мэдээлэл