Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эм хангамжийн салбарын удирдах ажилтны зөвөлгөөн боллоо


Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эмнэлгийн байгууллага, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй, гарал үүсэл нь тодорхой, боломжийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой хангах, шаардлагатай нөөцийг тасалдалгүй ханган  ажиллаж  байгаа  эм зүйч, эм найруулагч нарт “Эм холбоо” ТББ үүсэн байгууллагдсаны 20 жилийн ой тохиож байна.  Энэ арга хэмжээнд Төрийн  нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож, баяр хүргэж үг хэллээ.

 

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого 2014 онд шинэчлэгдэн батлагдаж эм хангамжийн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлж, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, хэрэглэх, хянах  төрийн зарим чиг үүрэг үйл ажиллагааг зохицуулахад төрийн бус, мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн.  Тухайлбал төрийн бодлого, холбогдох хууль тогтоомж боловсруулах, санал авах, хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт үнэлгээ, шалгалт хийх, эм зүйч, эм найруулагч нарыг сургалтанд хамруулах, сургагч багш бэлтгэх, шинжээчээр ажиллуулах, үзэсгэлэн зохион байгуулах гэх мэт ажлуудыг хамтран  гүйцэтгэж байна.

 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах хүрээнд эм хангамжийн салбарын мэргэжилтнүүд төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийж цаашид яамны бодлого төлөвлөлтөд  оруулах санал, эм хангамжийн салбарын хамтран ажиллах төлөвлөгөөг албан ёсоор хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл