Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулган эхэллээ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулган энэ сарын 10-ны өдөр Манила хотноо эхэллээ. Чуулганд тус бүсийн 37 улс орны төлөөлөгчид, түүнчлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Монгол улсаас Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг тэргүүтэй  төлөөлөгчид тус тус оролцож байна.Чуулганы эхэнд хурлын дарга, дэд дарга, протокол хөтлөгч нарыг сонгосны дараа хэлэлцэх асуудлын хөтөлбөрийг батлав. Энэ жилийн Бүсийн хорооны чуулганы нээлтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий Захирал Др. Маргарет Чан оролцож үг хэлэв. Тэрбээр Номхон далайн баруун бүсийн нэрийн өмнөөс ДЭМБ-ын Ерөнхий захирлын албан тушаалд хоер удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд түүний үүрэгт ажил шинээр сонгогдох Ерөнхий захирал 2017 оны 7 дугаар саоын 1-нд ажлаа хүлээж авснаар дуусгавар болох юм. Др. Чан өнгөрсөн хугацаанд өөрт нь итгэл хүлээлгэсэн явдалд бүсийн нийт гишүүн улс орнуудад хандаж талархал илрхийлэв. Хоер тэрбум гаруй хүн оршин суудаг Номхон далайн баруун бүсийн хувьд хүн ам цөөтэй хөгжиж байгаа улс орнуудаас авахуулаад дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнуудын нэг хэсэг болох Австрали, Япон зэрэг улс орнууд , томоохон эдийн засгийн нөлөөлөл бүхий Хятад улс багтдаг байна. Өвөрмөц онцлогтой тус бүс нутагт хар салхи, шуурга, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж улам бүр нэмэгдэж байгаа нь улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны чадамжийг улам бүр сорьж байгааг онцлон тэмдэглэв. 2005 оноос эхлэн Сэргэж байгаа халдварт өвчлөлөөс сэргийлэх, хянах Ази Номхон далайн стратегийн хүрээнд тус бүс нутгийн улсууд Олон улсын эрүүл мэндийн журам (2005)-д заасан үндсэн чадавхийг сайжруулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллаж байгааг сайшаагаад энэ жилийн чуулганаар батлагдах АПСЕД III-ын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг уриаллаа. 2015 онд дэгдсэн Эбола вирусийн халдвар болон зика вирусийн халдвар зэрэг сэргэж байгаа халдварт өвчлөлүүд улс орнуудын тандалт, эрт илрүүлэг, хариу арга хэмжээний чадавхи, эрүүл мэндийн тогтооцооны чадамжийг цаашид ч сорьсоор байх болно гэдгийг анхаарууллаа.

Ерөнхий захирал үг хэлсний дараа бүсийн захирал Др. Шин Ян-су өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүсийн хорооноос хийж гүйцэтгэсэн ажлын талаарх үндсэн илтгэлийг тавьлаа. Бүсийн захиралын илтгэл 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2016 оны 6 дугаар 30-ны хоорондох хугацааг хамарч байгаа ба дээрх хугацаанд Бүсийн хорооноос Тогтвортой хөгжлийн зорилтууд, орчны эруул мэнд, сэргэж байгаа халварт өвчлөлүүд болон нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдлын хяналт зэрэг асуудлаар бүсийн хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг гишүүн улсуудтай нягт зөвлөлдөх замаар хийж гүйцэтгэсэн тухайгаа дурьдлаа. Мөн  дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр,  халуун орны өвчлөлүүд, хумхаа, ХДХВ/ДОХ, зайлшгүй шаардлагатай эм, нянгийн тэсвэржилт, нярайн эрт үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг техникийн хөтөлбөрүүдийн явцын тайланг бэлтгэн гаргасан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай бүсийн улс орнууд халдварт болон халдварт бус өвчний хяналт зэрэгт тодорхой ахиц дэвшил гарган ажилласан талаар Бүсийн захирал  доктор Шин Ян Су тайландаа сайшаан тэмдэглэв. Ялангуяа халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох тамхины хяналтыг чангатгах чиглэлээр Австрали улсын авч хэрэгжүүлж байгаа шийдэмгий арга хэмжээнүүд нь бүсийн улс орнуудад төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд үлгэр дуурайлал болохуйц байгааг цохон тэмдэглэлээ. Тэрбээр Австрали болон Монгол Улс гепатит С-гийн эмчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр онцгой амжилт гаргаж ажилласныг талархан тэмдэглэв. Тухайлбал, Австрали улс энэ оны 3 дугаар сараас эхлэн нийт 26000 гаруй хүнийг С вирусийн эсрэг эмчилгээнд амжилттай хамруулсан бол Монгол Улс 2015 оны 11 дугээр сараас хойш нийт 6000 гаруй хүнийг эмчилгээнд хамруулаад зогсохгүй эмийн үнийг бууруулах чиглэлээр шинэ санаачлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь  бусад улсад үлгэр болохуйц сайн жишээ юм хэмээн сайшаалаа.  Манай бүсийн улсуудад ололт, амжилт багагуй байгаагийн зэрэгцээ олон сорилтууд ч байсаар байгааг онцлов. Тухайлбал, эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, тусламж үйлчилгээний чанар, хамралтыг нэмэгдүүлэх зэрэгт улам онцгой анхаарал хандуулж, илүү хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай гэлээ.
Чуулганы үйл ажиллагаа энэ сарын 14-нийг дуустал үргэлжлэх ба бүсийн хорооны 2014, 2015 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайлан, 2018, 2019 оны төсвийн төсөөлөлийг авч хэлэлцэхээс гадна шинээр дээр дурьдсан хэд хэдэн стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах юм.

 



 

Холбоотой мэдээ, мэдээлэл