Монгол улсын Засгийн Газраас 2013 онд баталсан “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн Сайдын 2013 оны “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих ажлыг эрчимжүүлэх тухай” 356 тоот тушаал мөн Эрүүл мэндийн Сайдын 2016 оны 09 сарын 29-ний “Засгийн газрын 100 хоног арга хэмжээг зохион байгуулах тухай тушаал”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих сарын ажлын төлөвлөгөөний хүрээнд Геронтологийн Үндэсний төвөөс АШУҮИС-ийн төгсөгчдийн холбоотой хамтран анагаахын шинжлэх ухааны доктор, академич П.Нямдаваа, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл нартай уулзах уулзалт, хүндэтгэлийн лекцийн арга хэмжээг 2016 оны 10 сарын 7-нд зохион байгууллаа.
Бид ахмад эрдэмтэн судлаачдын амьдралын туршлага, тэдний бүтээл туурвилыг залуу эрдэмтэн судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, анагаахын оюутан нарт танилцуулахыг зорилоо. Залуучууд бидэнд ахмад академич нарын хэлсэн үг, сургамж ажил үйлсэд маань тусгалаа олж итгэл сэтгэл, ухаарлыг хайрлана гэдэгт итгэлтэй байна.