Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе“ уриан дор зохион байгуулсан нээлттэй өдөрлөг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд боллоо.
Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмчилгээ, архинд донтох, мансуурах эмгэгийн оношлогоо эмчилгээ, компьютер тоглоомнд донтсон, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байгаа хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ, эмнэлзүйн сэтгэлзүйч нарын ОХУ-ын 45 нэр төрлийн оношлогоо эмчилгээ, полиграф оношлогоо,гаж нөлөө багатай, шинэ сэтгэц нөлөөт эм бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд оруулан хэрэглэж байгаа нь үйлчлүүлэгчдэд таатай байдлыг үүсгэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.