Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАРЫН IV ФОРУМ БОЛЖ БАЙНА


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр нар Филлипин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй Ази Номхон Далайн Бүсийн Эрүүл Мэнд, Байгаль Орчны Сайд нарын Форумд  оролцож байна. 
Тогтвортой хөгжлийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, төр хувийн хэвшлийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг идэвхжүүлэх, бүс нутгийн улс орнуудын шилдэг туршлага, шинжлэх ухаан технологийн дэвшилтэт механизмуудыг танилцуулах зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөр хамтран Филлипины Эрүүл Мэндийн Яам болон Байгаль Орчин, Байгалийн Баялагийн Яамны дэмжлэгтэйгээр  2016 оны  10 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Филлипин Улсын Манила хотноо Ази Номхон Далайн Бүсийн Эрүүл Мэнд, Байгаль Орчны Сайд Нарын Форумыг зохион байгуулж байна. 

Форумын эхний өдөр болох 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шинээр болон сэргэн гарч буй халдварт өвчлөлүүд, тэдгээрийг даван туулах арга зам, механизмыг бүсийн хэмжээнд бий болгох талаар хэлэлцлээ. Форумд оролцож ба гишүүн улс орнууд хүн амын оршин тогтнох, эрүүл байхын үндэс болсон ундны усны нөөц болон хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг хэрхэн үндэсний түвшинд зорилго болгон ажиллах талаар хэлэлцэж, харилцан туршлагасолилцов. Агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн амьсгалын замын хүндрэлээс нас барж байгааг онцлон, улмаар агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөлийг хэрхэн бууруулах талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэв.

2015, 2016 онд дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг хэлэлцэж баталсан учраас НҮБ-ын гишүүн улсууд харьяалагдах бүсийн түвшиндхүрээлэн буй орчин болоод хүний эрүүл мэндийн асуудлаар бодлого, стратегийг боловсруулан, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээг тодорхойлон хэрэгжүүлэх  шаардлагатай болж байгаа юм. Гурван өдөр үргэлжлэх Форумын төгсгөлд Манилагийн Тунхаглалыг хэлэлцэн батлах юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл