“Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын энэ сарын 12-19-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ.
Наадмын нээлт маргааш буюу есдүгээр сарын 12-ны 17:00 цагт “ Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болно. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Эрүүл мэнд спортын Дэд сайд Т.Болдбаатар болон бусад зочид төлөөлөгчид оролцоно.
Нээлт, хаалтын арга хэмжээг МҮОНРТ, NTV, TM, Star TV зэрэг телевизүүдээр шууд дамжуулах юм.